Рио Тинто: Сербид хэрэгжүүлж буй литийн уурхай 2023 онд олборлолтоо эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Австралийн алдарт Рио Тинто компани Сербийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх литийн уурхай “Жадар” төсөл 2023 онд олборлолтоо эхэлнэ гэж мэдэгдлээ. Анх 2004 онд илэрсэн Жадар уурхай нь дэлхийн нийт литийн нөөцийн 10 хувь нь оршдог дэлхийн хамгийн том литийн уурхай юм. Ордын хайгуулын болон ашиглалтын өмнөх судалгааг 2020 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Сербийн баруун хэсгийн Ложник тосгонд орших уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дэд станц байгуулж, ажилчдын байрлах хотхон зэргийг тусад нь шийдэх болсон тухай Жеан Себастиан Жак мэдэгдсэн юм. Урьдчилсан тооцооллоор “Жадар” уурхай нь 135.7 сая тонн литийн нөөцтэй, 1.8 хувийн агууламжтай хамгийн чанартайд тооцогдох бүлэг орд аж. Уурхай зөвхөн лит олборлоод зогсохгүй баяжуулж цахилгаан автомашины батарей, өндөр технологийн бүтээгдэхүүн гаргаж нэмүү өртөг шингээнэ гэж Сербийн Засгийн газар үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Top