Москва АНУ-аас өөрийнх эсрэг тавьсан шинэ хориг арга хэмжээний хариуд тодорхой арга хэмжээ авна гэж Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ. АНУ ОХУ-ын таван иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулсан байна. Оросын тал үүнийг олон улсын хууль эрх зүйг зөрчсөн нэг талыг барьсан албадлагын шинжтэй арга хэмжээ хэмээн үзэж байна.
Шинэ хориг арга хэмжээ Сочи хотноо болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтаас хойш хоёр улсын харилцаанд үүсээд буй эерэг хандлагад саад учруулна гэж дипломатууд онцолжээ.
“Терек” гэх тусгай салааны эсрэг тавьсан хориг терроризмтой тэмцэх чиглэлээр тус хоёр улс хамтран ажиллахад нь саад тотгор учруулах бөгөөд Вашингтон тус салааг Хойд Туйлд дайчилна гэж айж буйг илтгэж байна гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын сангийн яам Оросын таван иргэн болон “Терек” тусгай салааг бүхэлд нь хар дансандаа нэмж оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )