Ирина Шейк, Брэдли Купер нар салсан уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 25

33 настай Ирина Шейк хоёр настай охин Леягаа олны хараанаас хол байлгахыг хичээдэг билээ. Гэхдээ супермодель бүсгүй папарацуудад “баригдах” нь олонтаа. Тэд саяхан зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Хөх жийнс, кофены өнгөтэй цамцтай Ирина гайхалтай сайхан харагдаж байжээ. Харин “Burberry”-гийн ягаан спорт хувцастай Лея охиныг аав, ээж хоёрынхоо хэнтэй нь адилхан байгааг харах гэж Брэдли, Ирина нарын фэнүүд нь яардаг.

Тэгвэл 44 настай Брэдли Купер эхнэр, охин хоёртойгоо хамт байгаагүй гэнэ. Ирина, Брэдли нарыг салсан талаар ч мэдээлэл гарах болсон. Гэхдээ тэд өөрсдөө уг мэдээллийг үгүйсгэжээ. Брэдлиг дуучин Леди Гагатай холбон бичих болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top