Намибын Засгийн газар Рио Тинто болон БНХАУ-ын талын тохиролцсон “Россинг” уурхайн 68 хувийг худалдах хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Хэрэв хоёр тал Намиб улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрмийг мөрдсөн тохиолдолд хэлцлийг хүлээн зөвшөөрнө гэж үзэж байгаа аж. “Россинг” ураны уурхайн 69 хувийг эзэмшдэг Рио Тинто компани 2018 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын талд 68.6 хувийг Хятадын төрийн өмчит Хятадын үндэсний ураны корпорацад зарахаар хэлэлцээ эхлүүлснээ зарласан байдаг. БНХАУ-ын тал ч энэ хэлэлцээг амжилттай болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. Тухайн үедээ Намибын Засгийн газар хууль бус гэж үзэж байгаа ч давуу эрхтэй хувьцаа эзэмшдэг Рио Тинто компани хуулийн дагуу гэж мэдэгдэж байсан билээ.
Намибын цөлийн бүсэд оршдог Эронго мужид 1928 онд илэрсэн уг уурхай 1976 онд албан ёсоор ашиглалтад орсон байдаг. Анх байгуулагдахдаа Намибын Засгийн газрыг хахуульдсан гэж үздэг бөгөөд “Намибын Ураны компани” гэгчийг байгуулжээ. Компанийн хувьцааны 69 хувийг Рио Тинто, Ираны Засгийн газар 15 хувийг, 10 хувийг Өмнөд Африкийн компани, 5.0 хувийг Намибын Засгийн газар, Эронго мужийн захиргаа хуваан эзэмшиж байхаар тохиролцсон байдаг. Намибын Засгийн газар 1980-аад оноос уурхайн эзэмшил дээр маргаан үүсгэж, Рио Тинтотой хэлэлцээрийн ширээнд суусны дүнд 1990-ээд оны эхэн үед төслийн 51 хувийг эзэмших болжээ. Гэвч хувь нийлүүлсэн компанийн хувьцааны гурван хувийг эзэмших эрх нь хэвээр үлдсэн юм.
“Россинг” төсөлд далд уурхайн бүтээн байгуулалтыг нэвтрүүлэх гэж сүүлийн 10 жил төлөвлөж байгаа ч одоогоор ажил хэрэг болоогүй байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд уурхайн олборлолт огцом буурч, борлуулалтын орлого тасалдсан гэх шалтгаанаар Рио Тинто компани БНХАУ-ын талтай эзэмшлийн 68.6 хувийг худалдахаар 2018 оноос хэлэлцэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Манай дотоодын дайснуудын хийсэн гэрээ,хийгээд байгаа хууль яг мөндөө!!!!!!!
Манай Оюутолгой ч гэсэн их попроод бвал энэ замаар орно шүү.
Manai teneguud surgamj avaasai uvur hoorondoo ikh baga hulgailsnaa bulaatsaldaj erguutej suuhaar,shunalin div boltsgooson adgiin yumnuud