Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавдугаар сарын 23-ний өдрийн 92 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн 194 ээж алдарт эхийн одонгоор энгэрээ мялааснаас "Алдарт эх" I зэргийн одонгоор 8, II зэргийн одонгоор 186 ээж шагнууллаа.
Улс эх орныхоо хөгжил, цэцэглэлт, ирээдүй хойчийг өсгөн хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүндэт ээжүүд, эмэгтэйчүүддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж бяцхан үрсэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )