О.Баасанхүү: Ялсан нам нь дүрэм зохиодгоо болих хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Эрх баригч намаас Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улс бүхэлдээ нэг тойрог тогтолцоог сонгожээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Би анхнаасаа л нэг байр суурьтай байсан. Түүнийгээ ч хэлж байсан хүн. Үндсэн хуульд тусгасан гурван заалтыг засч болно, харин арван заалтыг засч болохгүй гэж. Тэр гурвын нэг нь сонгуулийн тогтолцоо. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцооны асуудлаа нэг тийш нь шийдэх ёстой. Ялсан нам нь дүрэм зохиодгоо болих хэрэгтэй. Ирэх онд найм дахь удаагийн сонгууль болох гэж байна. Найм дахь өөрчлөлт хийх гээд байх шаардлагагүй. Гагцхүү Үндсэн хуульдаа тодорхой заагаад өгчих хэрэгтэй. Хоёрдугаар, утаанаасаа салах шаардлагатай. Утаанаас салахын тулд дагавар хоттой болох ёстой.

Гуравдугаарт, 60 тэрбумын хэргээ эцэслэх хэрэгтэй. Төрийн албыг үнэлж зардгаа больж, төрийн албыг улс төрөөс хараат болгочих хэрэгтэй юм. Үүний дараа сонгуулийн хуульдаа гар хүрч болно. Түүнээс биш өнөөдөр дахин туршилт хийх гэж байна. Энэ туршилт нь боломжтой эсэх нь тодорхойгүй. Зөв тогтолцоо гэдгийг нь хэн тогтоогоод байгаа юм. Зүгээр л улс төрийн тавцангаас бүхлээрээ арчигдахгүйн тулд л ийм зүйл хийж байна. Судалгаагаар МАН, АН-ыг дэмжихгүй байгаа хандлага нь 70 хувьтай байна. Энэ ч утгаараа энэ хоёр нам энэ мэт туршилтын арга хэрэглэж амьд үлдэх гэсэн хувилбар ярьж байна. Зөвхөн Үндсэн хуулийнхаа гол зарчимд л анхаараад явах шаардлагатай байгаа юм" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий(182.160.38.91) 2019 оны 06 сарын 08

Намын жагсаалтаар гэж бас хэдэн нэр дэвшигч сонгогдноо бас. Цөөхөн байсан дээр дээ. Солонгосын үндэсний ассамблейд намын жагсаалтаар ямар ч нэр хүндгүй хэдэн өвгөн байнга орж байдаг юм байна лээ.

0  |  0
Баагий (182.160.38.91) 2019 оны 06 сарын 08

Сонгуулийн хуудсаар 76 хүн дугуйлах болбол сонгогчид залхуурахгүй хичээж дугуйлна гэж итгэж байна Улс орны хувь заяа шүү дээ. Гэхдээ УБ, Баруун бүс, Зүүн бүс гэж гурван бүсээр сонгуулийн тойрог болгоод 26,25,25 нэр дэвшигч дугуйлбал зүгээр ч юм уу ?

0  |  0
Зочин(64.119.17.163) 2019 оны 06 сарын 06

Нэг тойрогтой байна гэдэг нь иргэн сонгууль өгөхдөө 76 хүн дугуйлна гэсэн үг юмуу. Тэгвэл ч ёстой бүтэхгүй дээ. Эхнээс нь жаахан сонгох янз орсноо сүүлд нь залхуураад ташраар нь нүдээ аниад л дугуйлна. 76 хүргэх ч үгүй

0  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 06 сарын 04

amaa tat

0  |  0
зочин(202.9.43.25) 2019 оны 06 сарын 04

за чи зайлаа

1  |  0
Top