АНУ БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг зөрчиж буй талаарх мэдээллийг таван сая хүртэлх хэмжээний мөнгөн шагнал олгоно гэж мэдэгджээ. Хойд Солонгост мөнгө угааж буй талаар мөн кибер гэмт хэрэг, үй олноор устгах зэвсэг дэлгэрүүлж буй талаар мэдээлэл үүнд хамаарах гэнэ.
АНУ-ын Төрийн департамент мөн Хойд Солонгос газрын тосны бүтээгдэхүүн худалдаалж буй, гадаад улс оронд ихээхэн хэмжээний цалингийн ажил хийж буй БНАСАУ-ын иргэд, БНАСАУ-тай хориотой худалдаа эрхэлж буй бизнесменүүд болон тус улсад тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй талаарх мэдээллийг авах аж. Түүнчлэн компьютер хакердах замаар мэдээлэл олж авч, БНАСАУ-ын засгийн газарт ажиллаж буй хүмүүс болон тэдгээрийн байршлын талаар мэдээлэл өгсөн хүмүүс мөн таван сая ам.долларын шагнал авах боломжтой гэнэ.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл болон АНУ тэргүүтэй хэд хэдэн улс орон Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )