ӨМНӨГОВЬ: Номгон суманд уул уурхайн "Булаг сүүж" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

2019 оны 06 сарын 10

Өнгөрч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Номгон сумын малчид, иргэдийг бухимдуулж, хууль журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл, санал хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга, холбогдох мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг Номгон сумын нутагт хөрс хуулалтаа эхлүүлээд байсан "Булаг сүүж" ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очин танилцаж, шалгалт хийжээ. Шалгалтаар тус компани уул уурхайн олборлолт, ашиглалт явуулахад баримтлах стандарт шаардлага, бичиг баримтын бүрдэлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангалгүйгээр хөрс хуулалтаа эхлүүлсэн, мэдээлэл өгөх хариуцах дарга удирдлага, инженерүүд нь ажлын байрандаа байхгүй гэх олон зөрчил дутагдал илэрсэн тул техник тоног тѳхѳѳрѳмжийг нь лацдаж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.122.182) 2019 оны 06 сарын 10

huue , mongol maani yu bolood baynaa? khen durtay ni khaa sayguy ukhaj tunkhuud , uuruur amidrakh arga alga uu? tur zasag , khuuli tsaaz gej bayna uu?

0  |  0
Top