АНУ-ын Конгресс Facebook, Google-ийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

АНУ-ын Конгресс дэлхийн зах зээл дээр тэргүүлж байгаа Amazon, Apple, Facebook,  Google зэрэг компаниудын давуу байдлыг судлан, монополын эсрэг хуулийн дагуу мөрдөн шалгаж байгаа гэнэ. Ардчилсан намын Конгресс дахь гишүүн  Дэвид Чичиллини "Fox News”-д ярилцлага өгөхдөө “Google гар утасны хайлтын системийн 94 хувийг эзлэж, Facebook 2.7 тэрбум хэрэглэгчтэйгээр дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болоод байна. Үүнийг л монопол гэж нэрлэдэг” гэж хэлсэн байна.

Мөн “Үнэгүй татаж болно гэж шинэ технологи гаргасан ч хувийн мэдээллийг нь бүртгэдэг болохоор бодит байдал дээр үнэгүй зүйл биш. Хэрэглэгчдийн мэдээллээ тэд өрсөлдөгчөө устгах, бизнест нь саад болоход ашиглаж байна. Мөрдөн шалгалтаар бид эдийн засгийн энэ салбарын монопол тогтолцоог өөрчлөх, халах арга боловсруулна” гэж мэдэгджээ.  Google компанийг Европын холбооноос монополын эсрэг хуулийг зөрчсөн хэргээр 2018 онд 4.34 тэрбум евро, 2017 онд 2.4 тэрбум еврогоор торгож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top