АНУ, Хятадын худалдааны дайны улмаас хятадууд Америкт үл хөдлөх хөрөнгө худалдан авахаа больж эхэлжээ. Харин Японд байр, барилга худалдан авах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Хятадын үл хөдлөх хөрөнгөний Juwai цахим хуудсаас мэдээлснээр 2019 оны эхний улиралд Японд хөрөнгө эзэмших хүсэлт 13 дахин нэмэгдсэн гэнэ. Эсрэгээр АНУ-ын үл хөдлөх хөрөнгийг сонирхох хүний тоо 27.5 хувиар буурсан байна. Үүнд худалдааны дайнаас гадна Японд Хятадын жуулчид, бизнесийн төлөөлөгч нарт виз, бичиг баримтны хөнгөлөлт үзүүлж эхэлсэнтэй мөн холбоотой. Хятад иргэд Японы Токио, Осака гэсэн хамгийн том хоёр хотод байр худалдан авах хүсэлтэй байна. Тэд 200-600 мянган ам.доллар гаргахад бэлэн байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )