ӨМНӨГОВЬ: "Зөгийн үүр" хөтөлбөрт 700 гаруй иргэн хамрагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь төрийн алба хаагч болон иргэдийг гадаадын аль нэг улсад урт болоод богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд хамруулаад эргээд орон нутагт нь ажиллуулдаг зорилго бүхий хөтөлбөр юм.

"Зөгийн үүр" дэд хөтөлбөр хэрэгжсэнээр малчид, газар тариалан эрхлэгч,төрийн албан хаагч, багш, эмч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч зэрэг салбар бүрийн төлөөлөл 709 хүн тус хөтөлбөрт хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлжээ. Иргэд БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, ФИЛИППИН, БНЭУ, ГҮРЖ УЛС, ТАЙВАНЬ, ИТАЛИ, БНСВУ, ХБНГУ, Сингапур, Беларусь, Тайланд зэрэг улсын сайн туршлагыг судалж ирээд аймаг орон нутагтаа ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top