ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг 500 сэтгүүлч сурвалжилна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Энэ сарын 13-14-нд Киргизэд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар гадаад дотоодын 500 гаруй сэтгүүлч хүрэлцэн иржээ.

Үүнд ОХУ, Энэтхэг, Казахстан, Хятад, Пакистан, Тажикистан, Узбекистан, Афганистан, Беларусь, Иран, Монгол, Японы хэвлэл мэдээллийн 115 байгууллагын 434 сэтгүүлч ажиллах бол Киргизийн 32 сонин, сэтгүүлийн 94 сэтгүүлч үйл явдлыг газар дээрээс нь шуурхай дамжуулах юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпиний Киргизэд хийх төрийн айлчлал, Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендро Моди нарын албан ёсны айлчлал болно. Уулзалтаар ШХАБ-ын банк байгуулах, байгаль орчин, эдийн засгийн 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ. Аюулгүй байдлыг Киргизийн Дотоодыг хамгаалах хүчний 5000 ажилтан хангаж байна.

ШХАБ-ын бүрэлдэхүүнд ОХУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг. Харин Афганистан, Беларусь, Иран, Монгол ажиглагчаар оролцдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top