Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ШИНЭ нам МАНАН мафийн эсрэг сөрөг хүчин болж ажиллах бодлоготойгоор үйл ажиллагаа явуулна. МАНАН дэглэмийн эсрэг монгол түмэн Сүхбаатарын талбай дээр жагсахдаа үндэсний шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтыг шаардсан. МАНАН мафийн эсрэг заалт Үндсэн хуульд хэрхэн тусгагдсан бэ. Газрын хэвлийн баялгийн шударга хуваарилалтыг хэрхэн хийх вэ” хэмээн асуув.
Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Хариуцлага, хяналт тэнцэл, тогтвортой байдал гэдэг зарчмыг баримталж хийсэн төсөл. Бүх шатанд хариуцлагыг нэмэгдүүлж байгаа. УИХ хариуцлагатай болж байгаа. Хуулийг батлахдаа нийт гишүүний олонхоор батална. Ерөнхий сайдыг нийт гишүүдийн олонхоор томилж, огцруулна. Ерөнхий сайд танхимынхаа сайдын ажлын сайн мууг өөрөө хариуцна. Гүйцэтгэх засаглал нь эрх мэдэлтэй ажиллаж, хариуцлагыг нь үүрүүлнэ. Шүүгчдийг гаргаж ирж байгаа механизмыг боловсронгуй болгоно” хэмээн хариулав.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгмийн тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн Норвегийн Үндсэн хуульд байдаг заалтаас санаа авч газрын баялгаа ашиглан улс орон хөгжих зарчмыг оруулсан. Шүүх засаглал шударга ажиллахын тулд хараат бус байх ёстой. Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг хянаж ажиллана. Ингэснээр шударга ёс тогтох чиглэлээр нийгмийн төлөвшил бий болно” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 7 )
Монгол улсд шүүхийн хараат бус байдал өнөөгиийн хувьд зохихгүй ээ.Яагаад гэвэл нийгмийн цаг хугацаа,хүмүүсийн ёс суртахуун,шударга ёсны төлөвшил тогтоогүй нийгэмд шүүх байтугай цагдаа, гааль,татвар,МХЕГ, болон бусад бүх байгууллагууд нүүрлэсэн авилгаас ойрын 10 жилдээ л ангижарч чадах уу гү юү?!Тэр өндөр хөгжилтэй орнуудад л шүүх нь хараат бус ажилладаг байх.
ҮНДСЭН хуулийн өөрчлөлтийг Лүндээжанцан гишүүнээр хийлгэхийг эсрэг байна учир нь улс орны эрх ашгийн болон ард нийтийн талд байж чадаагүй бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг урвагч төсөлд хоёр танхимтай олны саналыг тусгаагүй өчнөөн жил ард түмний санал авч их хуралд суучихаад байж байгаа царай нь энэ үнэн арчаагүй жирийн иргэний эрч хүчгүй арчаагүй хүн

Баттүшигийг Тагнуулын газраас томилсон ба Бат-Эрдэнийн Баттүшиг нь 2012 онд Банкок дахь ЭСЯ-нд тухайн үед ТЕГ-ын дарга байсан одоо Турк дахь Элчин сайд Р.Болд томилсон, тэндээсээ архи, дарсны асуудлаар эгүүлэн татагдсан, 2018 онд ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл Истанбул дахь Консулын газарт дэд консулаар томилсон, англи хэлтэй, хурандаа цолтой, улсын дээд шүүхийн шүүгч асан Бат-Эрдэнийн хүү, аав нь ТЕГ-ын дээд сургуульд багшилж байсан, өөрөө Тагнуулын ажилтан гэдгээ ГХЯ-ны ажилтнуудад ил хэлдэг ийм тээвэрлэгч юм байна.
30 жил онол ярилаа сайжаисан юм 1 ч алга дахин хэдэн жил онол яриа юм вэ