Huawei-гаас салахад хоёр жил өгөв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Цагаан Ордноос АНУ-ын компаниудад хандан, Хятадын “Huawei” компанитай бизнес, хамтын ажиллагаагаа зогсооход нь хоёр жилийн хугацаа өгч байгаагаа мэдэгдлээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр энэхүү хоригийг зөрсчөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч, холбооны түвшинд гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг нь цуцлах юм.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Худалдааны яам Хятадын “Huawei” компанийг үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн гэж үзэн, хар жагсаалтад оруулсан. Энэхүү хоригийн улмаас “Huawei” америк үйлдвэрлэгчдийн технологи, бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүй, мөн АНУ-д бизнес эрхлэх эрхгүй болсон юм. Тавдугаар сарын 19-нд Google компани Huawei-д том цохилт өгсөнөөр тэд Android систем ашиглах эрхгүй болж, шинэ гар утсандаа Google Play, Chrome, Gmail, YouTube суулгаж чадахгүй болсон. Мөн Америкийн “Microsoft”, Их Британийн  ARM Хятадын талтай харилцаагаа зогсоосноо зарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top