Ц.Цогзолмаа: Үндсэн хууль муу байгаадаа төрийн олон асуудал гацаанд ороогүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 64 гишүүн гарын үсэг зурж, 2019.06.06-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ яг одоо өөрчлөлтийн асуудлыг явуулаад эхлэвэл зарим ажлыг гацааж болзошгүй байна. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд УИХ-ын шийдвэрийн төслийг хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Үе үеийн Засгийн газар оршин тогтнох байдлаа л хамгаалж ажиллаж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Энэ удаагийн парламент түүхэндээ томооохон эрх зүйн шинэчлэл хийх зорилгоор ажиллах ёстой. Дэлхийн улс орнууд 17-20 жилийн давтамжтайгаар хөгжлөө урагшлуулах зорилгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдэг туршлагатай. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой. Одоо өргөн барьж байгаа өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаагаа олон гишүүн хэлж байна. Магадгүй шинэчилсэн найруулга хийж болох юм. Үндсэн хууль муу байгаадаа төрийн олон асуудал гацаанд ороогүй. Хэрэгжилтэд асуудал бий. Энэ асуудалд нухацтай хандахгүй бол түүхэнд бид муу нэртэй үлдэнэ. Цаг үе өөрчлөгдөж байгаа. Түүнтэй нийцсэн өөрчлөлтийг хийх талаар гишүүн бүр хариуцлагатай хандах хэрэгтэй” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.112) 2019 оны 06 сарын 18

Энэ авгай тийм л юм бол асуудлыг хэлэлцэхээс татшалзах л байсан шүү дээ. Гэтэл тэгээгүй байгааг харахад худлаа л шоудсан гэдгэг нь батлагдаж байна даа.

0  |  0
Top