Азийн ардын урлагийн их наадамд Өмнөговийн авьяастнууд тэргүүлэв

2019 оны 06 сарын 17

“Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны зургаадугаар сарын 12-16-нд Улаанбаатар хотод боллоо.

Наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 орны 200 гаруй ардын урлагийн авьяастан оролцсон юм. Уралдаанд оролцогчид гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн төрлөөр өрсөлдлөө.

Монголд анх удаа зохион байгуулсан эл наадамд Өмнөговь аймгийн авьяастнууд онцгойрч, тэргүүн байр эзэллээ. 

НААДМЫН ШИЛДГҮҮД

-Азийн ардын урлагийн их наадмын Язгуур урлагийн гоцлол төрөлд Нордогийн Санжаадорж "Цуурын татлага" бүтээлээр ТЭРГҮҮН БАЙР

-Отгонбаатарын Батдорж " Чингис хааны магтаал" хөөмийн бүтээлээр ДЭД ТЭРГҮҮН БАЙР

-Ардын Гоцлол бүжгийн төрөлд Г. Хурболд "ЗҮҮД" бүжгээр ТЭРГҮҮН БАЙР

-Зан үйлийн чуулга төрөлд "Нүүдэлчин мал аж ахуйн зан үйл" тоглолтоор ТЭРГҮҮН БАЙРЫГ эзэлсэн бол 3 настай Н.Тэнүүн Азийн ардын урлагийн их наадмын хамгийн залуу оролцогчоор шалгарлаа.

Дашрамд дурдахад, 2019 оныг Өмнөговь аймаг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж, уран бүтээлчид, соёл урлагийн салбар нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top