Америкийн “Боинг” компанийн дэд ерөнхийлөгч Рэнди Тинсет Индонез, Этиоп улсуудад болсон “Boeing 737 Max” онгоцны ослоор амь үрэгдэгсдийн ар гэрээс уучлалт гуйлаа. “Associated Press”-ийн мэдээнд бичсэнээр Тинсет харамсаж байгаагаа илэрхийлээд хаана ямар алдаа гаргаснаа засахаар “Боинг” компани ажиллаж байгааг мэдэгджээ. Цаашдаа тус компаниас аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж ажиллах гэнэ.
Энэ зургаадугаар сарын эхээр АНУ-ын Холбооны иргэний нисэхийн газраас шалгасны дүнд “Boeing” онгоцны төхөөрөмж ноцтой асуудалтай байсан, энэ асуудлыг компаниас бүтэн жилийн турш нуун дарагдуулж байсныг илрүүлсэн юм. Сүүлийн хагас жилийн хугацаанд “Boeing 737 MAX” онгоцны хоёр том сүйрэл болж, 346 хүн амь насаа алдсан. 2017 оноос хойш энэ онгоцтой холбоотой 23 гомдол ирж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913