Г.Занданшатар: АН "давхар дээл" тайлахаас ухарчихаагүй байх

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл ард нийтийн санал асуулгаар орж, ард түмнээсээ асууж байж эцсийн шийдвэрээ гаргана гэж тооцож, ШИНЭ намын гишүүд болох Л.Болд бид хоёр хэлэлцүүлэгт оролцоод сууж байна. Өөрсдийгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа АН-ын нөхөд картаа сугалаад алга болсон. Гэхдээ АН-ын дэд дарга Х.Тэмүүжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна лээ. Нийгмийн үзэл бодлыг нэгтгэх чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн долоо хоногт чуулганыг яаралтай завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөнө гээд УИХ-ын дарга та орсон. Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байдалд хүрсэн үү” хэмээн асуулаа.

Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл 10 жил, гурван парламент дамжиж эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор бүтсэн хуулийн төсөл. Улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, гурван парламентын бүтээл. Өнөөдөр өргөн бариад л хэлэлцэж байгаа болохоос биш олон хүний хөдөлмөр шингэсэн хуулийн төсөл. “Би хийгээгүй юм чинь чи болохгүй” гэсэн зарчмаар хандаж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал солилцсон. Агуулга, санал нэг байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэж ойлгож болно. АН-ын гишүүдийн хувьд улс төрийн тодорхой шалтгаанууд байдаг байх. Гэхдээ өөрсдөө өргөн барьж, дэмжиж явсан хуулийн төслөөс хойшоо ухраад суучихаагүй гэж бодож байна. АН-ынхан давхар дээлийг тайлъя гэж өчнөөн жил ярьсан. Одоо үүнээсээ ухарчихаагүй гэж бодож байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг засъя гэж зөндөө ярьсан. Мөн үүнээсээ зугтчихаагүй гэж бодож байна. Байгалийн баялгаа тэгш хүртээмжтэй болгох тогтолцоо руу оръё гэж АН-ынхан мөн зөндөө ярьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол үндэсний зөвшилцлөөр бий болсон төсөл. Тодорхой улс төрийн шалтгаанаа зөвшилцлийн арга механизмаар шийдвэрлээд, парламентад суудалтай улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
АРД(202.9.43.94) 2019 оны 06 сарын 18

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГ-ЫН ГИШҮҮН БАЙЖ БОЛОХГҮЙ ДАВХАР ДЭЭЛИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭД ДАРАА НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ГЭДГЭЭР ХАЛХАВЧ ХИЙН ГЭМТ ХЭРГЭЭ ЗУВЧУУЛДАГЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БЭЛЭЭХЭН ЖДҮ-ИЙН САНГ ЯАЖ ЛУЙВАРДАЖ ЛУЙВАРЧИДАА УИХ-ЫН ГИШҮҮД НАМААРАА ЯАЖ ХАМГААЛЖ БОЛДГЫГ АРД ТҮМЭН ХАРСЭН ТИЙМ УЧРААС УИХ-ЫН ГИШҮҮН ЗГ-ЫН ГИШҮҮНИЙГ БҮР МӨСӨН САЛГАЖ ТУС ТУС Д НЬ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ТОГТОЛЦООТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
АРД(202.9.43.94) 2019 оны 06 сарын 18

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨНД УИХ-ЫН ДАВХАР ДЭЭЛИЙГ БҮРМӨСӨН ТАЙЛЖ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЗГ-ЫН ГИШҮҮТЭЙ ХОЛЬЖ БӨӨН БУДЛИАН ҮҮСГЭДЭГЭЭ БҮР МӨСӨН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН МӨНГӨТӨЙ ЯМАР Ч ХОЛБОГДОХ БОЛОМЖГҮЙ БОЛТОЛ НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЮУН 4-5 ЗГ-ЫН ГИШҮҮН УИХ-ЫН ГИШҮҮН БАЙЖ БОЛОХ ВЭ БҮР МӨСӨН ДАВХАР ДЭЭЛИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АРД ТҮМЭН ЭНЭ АСУУДЛЫГ ДЭМЖЭЭРЭЙ. УИХ, ЗГ ГЭЖ 2 ТУСДАА БАЙГУУЛЛАГА ГИШҮҮД НЬ ӨӨР ӨӨРСДИЙН ЧИГ ҮҮРГИЙНХЭЭ Л АЖЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭГҮЙ ХОЛИЛДСОНООС МОНГОЛЫН ТӨР НЬ МӨНГӨ ЭРХ МЭДЛИЙН ЛУЙВАРЧИДААР ДҮҮРЭЭД БАЙНА.

0  |  0
Top