"Монгол Улсын худалдан авах чадвар Умард Солонгосын дөнгөж өмнө байна"

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Шинэ Үндсэн хуулийг анх баталснаас хойш улс орны нөхцөл байдал яагаад ийм байдалд хүрчихэв. Умард Солонгосын дөнгөж өмнө худалдан авах чадвараараа эрэмбэлэгдэж байна. Үндсэн хуулийн суурь зарчмууд үндсэндээ ганхчихсан. Монгол улсын бүрэн эрхт байдал, төрийн байгуулалтын засаглалын тогтолцоо, Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудалд хүртэл яригдаж байна. Энэ бүхнийг уг шалтгаанаас нь хөөмөөр байна. Ёс зүй, зан заншлын хэм хэмжээгээр шийдэх олон асуудал бий. Өнөөдөр Монгол Улсад хэрэгжүүлдэгсэн бол 600 гаруй хууль байна” хэмээн үг хэлэв.

Үүнд ажлын хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн “Үндсэн хуулийг баталж байхдаа сайн сайхан зүйл бодож байснаас биш ийм байдалд орно гэж бодож байгаагүй нь үнэн. Олон асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд зөв голдирлоор нь шийдээд явж болох байсан. Гэхдээ 2000 онд хийсэн өөрчлөлт суурь ойлголтод ямар нэгэн гажиг үүсгэсэн нь ойлгомжтой болсон. Сүүлийн гурван парламент дамжиж энэ гэмтлийг засах оролдлого хийсэн. Цаашид сайн явахын тулд суурьдаа гарсан гэмтлийг засч байж явах нь зөв. Засгийн газар тогтвортой ажиллах, давхар дээлийг хязгаарлах санал санаачлага бол нийт ард түмнийх гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хариулав.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.39.141.4) 2019 оны 06 сарын 18

kkķkk duugvi huur chin . hahahahaha... ih hurald suraltsah erdemd 20 jil dumbiidoj ergvvtej teengelzseer.. uyanglag huur bolj chadsangvi dee zailuul . nas ni ch yavlaa vr tulduu man iin tonuulchdiin saltaanii huls ovoo huraasan biz

0  |  0
иргэн (112.72.12.9) 2019 оны 06 сарын 18

ТА БУХНИЙ ”БУЯН” АВИЛГАЧ ЛУЙВАРЧИД АА.

0  |  0
Zochin(66.181.161.28) 2019 оны 06 сарын 18

Ulsaa ingej avch yavdag ene humuust bayarlalaa

0  |  0
Зочин(66.181.186.14) 2019 оны 06 сарын 18

ЛУЙВРАА ХИЙХЭЭ БОЛЧИХ БОЛ БОЛОХ БАЙЛГҮЙДЭЭ.ХАР ТАМХИНЫ НАЙМААГААР ДЭЭГҮҮР БАЙГАА БАЙХАА. ТАЙВШИР

0  |  0
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top