Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн эрх үүргүүдийг байгалийн баялгийг тэгш хуваарилах зарчмыг зургаадугаар зүйлд хэсэгхэн тусгасан байна. Өнөөдөр манай нийгэмд тулгамдаад байгаа асуудал бол өмчийн харилцааны ялгамжтай байдал. Монгол Улсын хэмжээнд 30-аад хувь нь ядуу. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажил хөдөлмөр эрхлэх боломжийг яаж дэмжиж өгөх вэ. Ажлын байр бий болгогчдыг яаж дэмжих вэ. Иргэн заавал хөдөлмөр эрхэлж байж нийгмийн баялгаас ахиу хүртдэг баймаар байна. Ажил хөдөлмөр эрхлэлтийг цэргийн алба шиг албажуулмаар байна. Тэгэхгүйгээр халамжаар явсан улс үндэстэн мөхдөг түүхтэй. Мөн Гүйцэтгэх засаглалын асуудалтай холбоотойгоор Монгол Улсыг эзэнтэй байна уу гэдэг яриа гарч байна. Ерөнхий сайд танхимаа томилоод, хариуцлагаа 100 хувь хүлээгээд явахаар байгааг дэмжиж байна. УИХ-ын гишүүд гүйцэтгэх засаглалд орох байдлыг хязгаарлаж байгаа нь зүйтэй" хэмээв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2-д таны хэлж байгаа асуудлыг тусгасан. Ард иргэдээ хөдөлмөрлүүлдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсээ дэмжих асуудлыг дэмжиж байгаа. Үүнийг дагалдах хуулиудаар зохицуулж болно. Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээхийг зорьдог. Тиймээс зарим иргэдээ халамжлах ёстой. Эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд наах зарчим нь тогтвортой хөгжлийн ойлголтод багтана. Ажил хийж байгаа хүмүүсээ дэмжих, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох заалтыг органик хуулиар зохицуулах боломжтой. Харин давхар дээлтэй холбоотой асуудалд гүйцэтгэх засаглал, хууль тогтоох эрх мэдлийн уялдаа холбоо алдагдаж, УИХ-аас Засгийн газар хараат болсон. Үүнийг өөрчлөхөөр дөрвөөс доошгүй гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж ирсэн нь Үндсэн хуулийн гол өөрчлөлт юм” хэмээн тайлбар хийлээ.
Сэтгэгдэл ( 7 )
Үндсэн хуулиа унш,Гарамжав гишүүн ээ,албадлагын хөдөлмөр эрхлэлтийг бий болго гэж уриалж болох уу, Цэргийн алба хаах , хөдөлмөр эрхлэх 2 өөр ойлголт шүү
ЭНЭБИШ ГУАЙН НУУЦ АМРАГ БАЙСАН ГЭЛТ ҮҮ
Гарамжав гишүүнийг дэмжиж бна. Хүний эрх гэдэг нэрийн дор монгол улс хүнээ хөсөр хаясан өнгөрсөн 30 жилийн амьдралаас сургамж авах хэрэгтэй. Монголын төр 3 хан сая хүнээ бүлтийтэл хариулах ёстой шүү. ажилгүйдэл, ядуурал, гуйлгачлал, биеэ үнэлэлт, гэр бүл салалт хүүхдийн өнчрөл, хүчирхийлэл бүгд үүнтэй холбоотой. Бас дээр нь нийт иргэдийн оюуны ядуурал нэрмээс болжбна.
mongol ....tsereg shig ajiladag ajilchidtai bolchihvol.. hahaha garamjav emgen yu gej jdv husaad uluntuud baih yum be . . jajahaha
mongol ....tsereg shig ajiladag ajilchidtai bolchihvol.. hahaha garamjav emgen yu gej jdv husaad uluntuud baih yum be . . jajahaha
Үнэн шүү. Дандаа халамжаар амьдрах гэж юу байх вэ дээ. Хүн болгон хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Энэ бол иргэний үүрэг байх ёстой. Дээхнэ үед ажилгүй гэж хүнд хэлэхээс ичдэг байсан. Гэтэл одоо ажилгүй гэдгээрээ бараг л бахархадаг болж. Ёстой тэнэг хэрэг шүү. Ажлыг голох хэрэггүй, чадахгүй байж заавал дарга болох гээд хэрэггүй шүү дээ.
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913