УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Г.Солтан нарын гишүүдийг томилсон юм.
Мөн Үндсэн хуулийн эхийг баригчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг томилов.
Сэтгэгдэл ( 0 )