АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа. Флоридад болсон өөрийн дэмжигчдийн нийгэмлэгийн хурлын үеэр Трамп “Өнгөрсөн 2.5 жилийн дотор манай Засгийн газар шиг их ажил хийсэн Засгийн газар Америкт байгаагүй. Бид энэ амжилтаа давтана” гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 онд болно. Одоогийн байдлаар Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч Жо Байден, Берни Сандерс тэргүүтэй 20 гаруй хүн нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Энэ сарын 16-нд “Fox News” телевизээс явуулсан олон нийтийн санал асуулгаар Жо Байденийг сонгогчдын 49 хувь, харин Трампыг 39 хувь нь дэмжинэ гэсэн дүн гарсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Трампийн рейтинг өндөр байгаа. Тэр дахин сонгуульд ялалт байгуулна.
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: