Францын загварын “Louis Vuitton Moët Hennessy” (LVMH) ордны эзэн Бернар Арно хөрөнгө нь 100 тэрбум ам.доллароос давсан гурав дахь хүн боллоо.
Өчигдөр түүний хөрөнгө шууд гурван тэрбумаар нэмэгдсэнээр хөрөнгө нь 100.4 тэрбум ам.доллароор хэмжигдэх болжээ. LVMH брэндийн хувьцааны үнэ 43 хувь өссөн нь франц эрийн ийнхүү огцом баяжих шалтгаан болсон. 2019 он гараад Арно 32 тэрбум ам.доллар олоод байна.
Хүн төрөлхтний түүхэнд 100 тэрбум ам.доллартой гуравхан хүн төрөн гарсан. Нэгдүгээрт, “Amazon”-ыг үндэслэгч Жефф Безос 119 тэрбум, хоёрдугаарт, “Microsoft”-ийн тэргүүн асан Билл Гейтс 106 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр орж, Бернар Арно гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.
Арногийн хөрөнгө Францын ДНБ-ий гурван хувьтай тэнцэж байна.
Сэтгэгдэл ( 0 )