Шинэ Зеландын Засгийн газар иргэдээсээ хуулиар хориглогдсон хагас автомат бууг худалдан авахад 136 сая ам.доллар зарцуулах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тус улсын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэгт халдлага гарч, 50 хүн амь насаа алдаж, 48 хүн хүнд шархадсан билээ. Энэ хэргийн дараа Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн улс орондоо хагас автомат буу ашиглахыг хориглосон юм.
“New Zealand Herald”-д бичсэнээр 11.8 сая ам.долларыг буу хүлээн авах үйл ажиллагаанд зориулах бол 125 сая ам.долларыг иргэдээс бууг худалдан авахад хэрэглэнэ. Хагас автомат буутай бүх хүн 2019 оны 12 дугаар сарын 20-ноос өмнө зэвсгээ Засгийн газарт тушаах ёстой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )