Сан-Франциско хот бүх төрлийн электрон тамхийг хориглосон АНУ-ын анхны хот боллоо гэж тус хотын зөвлөлийн цахим хуудсанд мэдээлжээ.
Сан-Франциско хотод электрон тамхийг зарах, түгээхийг хориглосон тогтоолыг зөрчсөн тохиолдолд нэг мянган ам.доллар хүртэл хэмжээний торгууль төлөх захиргааны арга хэмжээ авах гэнэ.
Тус хот марихуан тамхийг хуульчилсан АНУ-ын цөөн хотуудын нэг юм. Өнгөрсөн онд Сан-Франциско хотод анхилуун үнэр, жимсний амттай тамхи борлуулахыг хориглосон билээ. Ассошийтэд Пресс агентлагийн мэдээлснээр, Сан-Франциско хотноо төвтэй электрон тамхи үйлдвэрлэдэг Juul Labs компани электрон тамхийг насанд хүрээгүй хүүхэд хэрэглэхийн эсрэг байдаг бөгөөд электрон тамхийг бүрэн хориглох бус, хязгаарлах арга замыг эрэлхийлэх болно гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )