УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногоос орон нутаг, тойрогтоо ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний саналыг хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 54 гишүүн сум, хороо, баг болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид болон иргэд сонгогчдод нийтдээ 212 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, 28085 иргэний саналыг цуглуулаад байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх ажлыг УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж эхэлсэн байна. УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн “УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэн ажиллах болно” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )