БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны мэдээллээр өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсаас нийлүүлсэн нүүрсний хэмжээ буурсан тухай мэдээллээ. Тухайлбал Монгол Улсаас нийлүүлсэн нүүрсний хэмжээ 3.68 сая тонн болж өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8.9 хувиар буурсан байна. Нийлүүлсэн нүүрсний үнэмлэхүй олонх буюу 95.9 хувийг коксжих нүүрс эзэлсэн байна.
Гаалийн мэдээллээс харвал ОХУ-аас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ өнгөрсөн оныхоос 64 хувиар огцом өсөж, 3.93 сая тоннд хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү ажиллах болсон Индонез улс өнгөрсөн сард 13.2 сая тонн нүүрс нийлүүлж өнгөрсөн оныхоос 46 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ойлгомжтой ш дээ. Хятад, Орос хоёр хэзээ ч Монголыг урагш ахиулахгүй, хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд тохирчихсон байгаа ш дээ.