Трамп Хойд Солонгосын нутагт орсон анхны АНУ-ын Ерөнхийлөгч боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсэд хэдхэн минутын өмнө уулзлаа.

Хилийн бүс дээр уулзан гар барьсан хоёр удирдагч  Эхлээд Хойд Солонгосын нутагт орж, зураг авахууллаа. Ийнхүү Трамп Хойд Солонгосын нутагт орсон анхны АНУ-ын Ерөнхийлөгч болж байгаа юм. Дараа нь тэд Өмнөд Солонгосын нутагт дахин зураг авахуулж, сэтгүүлчдэд товчхон ярилцлага өгсөн юм. Одоо хоёр удирдагч Өмнөд Солонгосын нутагт уулзалт ярилцлага хийж байна.

Энэ нь тэдний гурав дахь уулзалт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top