Монголын Хуульчдын холбоо болон улстөрийн зарим намаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа илрүүлсэн байна. Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.07.05) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ уншиж танилцууллаа.
Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн санал
* * *
ХҮН-аас төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг дэмжжээ
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас ирүүлсэн саналд, “УИХ нь 20 гишүүний саналаар хууль баталдаг, гишүүд нь улсын нэгдсэн төсвийг сонгогдсон тойрогтоо тэрбум тэрбумаар нь хувааж авахаар улайран дайрдаг. Засгийн газар нь дунджаар 1.8 жил ажилладаг. Ерөнхийлөгч нь хараат бус ажиллах ёстой шүүгчдэд томилгоогоор дамжуулан нөлөөлдөг. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх нь шударга ёс тогтоох гэхээс илүү эзэндээ үйлчилдэг. УИХ-ын сонгууль бүрийг өөр тогтолцоогоор явуулдаг. Товчоор хэлбэл, Монголын төр хямарсан нь нэгэнт тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуулд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна” гэжээ.
Мөн тус нам хоёр асуудалд төслийн үзэл баримтлалаас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Монгол Улс УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог авч, Үндсэн хуульд тодорхой зааж өгөх, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг энэ удаа авч үзэхгүй, Монгол Улсын хөгжлийн загвар бодлоготой хамт нийт монголчууд, стратеги судлаачид, нийгэм, эдийн засгийн хөгжлийн мэргэжилтнүүдийг оролцуулан, одоогийн төслөөс тусад нь, дангаар нь шийдэх асуудал гэж үзэж байна гэжээ.
* * *
МАХН ажлын хэсэгтэй уулзах хүсэлт тавив
Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) “байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар Ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлсэн байна. Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n