Хятад улс АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 13

БНХАУ Тайванд 2.2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдах асуудалтай  холбоотой АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

АНУ Тайванд зэвсэг худалдах болсон явдал нь олон  улсын эрх зүй, хууль дүрэм, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна гэж Хятадын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жень Шуань мэдэгджээ.

Үндэсний эрх ашгаа хамгаалах үүднээс Хятад улс ийм арга хэмжээ авах болно гэж тэрбээр онцолжээ.

Энэ долоо хоногийн эхээр Хятад улс Тайванд 2.2 тэрбум ам.долларын зэвсэг худалдах шийдвэрээ цуцлахыг шаардсан билээ.

АНУ үүний хариуд Тайванд нийлүүлэх зэвсэг Ази дахь энх тайван, тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтой хэмээн мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top