Хятадад хууль бус хувьчлалыг хүчингүй болгож, улс өмчөө эргүүлэн авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

БНХАУ-д саяхан том хэмжээний шүүх хурал болж, улс маш их хэмжээний хөрөнгөө эргүүлэн авсан байна.

Нийт 4082 хувьцаа эзэмшигчийн (1039 гадаадын иргэн)  эд хөрөнгийг хурааж, хорьж шийтгэлээ. Зарим гэмт этгээдүүд хилийн цаана оргон зайлсан тул 590 хүнийг эчнээ шийтгэн, эзэмшилд нь байсан объект, аж үйлдвэрийн газруудыг хураан авчээ.

Хууль бус хувьчлалын ажилд хамтран оролцсон 6000 төрийн албан хаагчид бүх насаар нь хорих ял оноож, 15 мянган хүнд янз бүрийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Тэдний дунд хууль, прокурорын ажилтнууд маш олон байжээ.

1994 онд Шэньжэний төмрийн үйлдвэрийн хувьцааны 22 хувийг авсан Чжао Бо цаазын ял сонссон ч шүүхээс өндөр насыг нь харгалзан, бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна.

Хууль бус хувьчлалыг илчлэн, шүүх ажиллагаа бүтэн найман жил үргэлжилсэн юм. Энэ ажиллагааны дүнд Хятад улс 122 их наяд юанийн хөрөнгөө эргүүлэн авлаа. Гадаадад хөрөнгөө гаргасан гэмт хэрэгтнүүдэд Хятадын Засгийн газар хөрөнгө мөнгөө буцаан тушаахгүй бол гэр бүлийг нь буудан алах болно гэж анхааруулсны дүнд 45 их наяд юань хилийн чанадаас буцан орж ирсэн юм.

Ардын шүүхээс “Хорин жилийн өмнө урвагч улстөрчид хууль бусаар улсын хөрөнгийг хувьчилсан. Одоо тэд худалдан авагчидтайгаа хамт шийтгүүлж байна” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
khaliun(122.201.22.252) 2019 оны 07 сарын 21

diilenh ni jencod bgaashd. maluud min

0  |  0
zochin(202.126.89.141) 2019 оны 07 сарын 19

Mongol ingeesee

0  |  0
Зочин(202.21.111.98) 2019 оны 07 сарын 18

Хувьчлал гэсэн нэрийн дор улсын олон үйлдвэрийн газар, объектыг хувьдаа авсныг зогсоож хариуцлага тооцох цаг үнэхээр болсон шүү.

0  |  0
УВС ХАР(203.91.112.130) 2019 оны 07 сарын 16

БАРУУН ТУРУУН -САА хувьчилж авсан хулгайчид санаж яв одоо болохоор Санхүүгын Зохиоцуулах Хороо хүчин хүрэхгүй хөөн хэлцэлцэх шүүхээс дуусан гээд дээшээ хараад яахаа мэдэхгүй сууна

0  |  0
G(103.26.194.126) 2019 оны 07 сарын 15

Mongol ingeesi bilè unegui shahuu avsan yumnuuda butsaj avaad zaraach archaagui muusain turiin tusheed

0  |  0
Mongold bas huraa(108.218.234.108) 2019 оны 07 сарын 21

Jenko huuli busaar huvichilj avsan Bayangol zochid buudal, Talh chiher, Mah impeks ..... zereg ulsiin uildveruudee huraalgah yostoi.

5  |  0
Хаха(73.92.79.253) 2019 оны 07 сарын 16

Хаха, Та нар хууль бусаар олж авсан хувьдаа байгаа орон сууц, авто машин, зуслан, эд хөрөнгөө хураалгаарай!!! Аан бас интернэтэд ингэж дурааараа улсын эрх ашгаас өөр зүйл бичихгүй шүү!!! Зөвхөн төр засгийг магтана, үгүй бол шоронд сууж хамсаатнуудаа илчил!

2  |  0
Amraa(108.83.219.91) 2019 оны 07 сарын 16

Яг наадахыг чинь Монголд хийвэл Женко Баттулга хамгийн түрүүнд явна даа

2  |  1
СС(202.9.43.36) 2019 оны 07 сарын 16

Манайд өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг цагт ийм процесс явагдана.Мартахад хэцүү дэндүү дээрмийн шинжтэй хувьчлал явагдсан.

9  |  0
СС(202.9.43.36) 2019 оны 07 сарын 16

Манайд өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг цагт ийм процесс явагдана.Мартахад хэцүү дэндүү дээрмийн шинжтэй хувьчлал явагдсан.

1  |  0
ИРГЭН(202.179.24.99) 2019 оны 07 сарын 16

ЭНЭ БОЛ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН САЙН ЖИШИГ.МОНГОЛД ХЯТАДЫН АТГ-ЫГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ТӨР УРИХГҮЙ ЮМ БОЛ АРД ТҮМЭН САНАЛ ГАРГАЖ ИРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЭХГҮЙ БОЛ ХУЛГАЙЧ УРВАГЧИД НУУГДАЖ БУГШСААР БАЙХ БОЛНО.ХЭЭЛ ХАХУУЛЬД ЦААЗЫН ЯЛ ГАРАХААС ӨМНӨ ТӨРД МӨНГИЙ НЬ ӨГВӨЛ УУЧЛАХ БАЙХ ШҮҮ.ОРОЙТСОН ХОЙНО НЬ АМАА БАРИВ ДАА.ГЭР БҮЛИЙ НЬ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХОРИХ ЯЛ ХАНГАЛТТАЙ.ТӨР ҮҮНИЙГ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА УЧИР ХЯТАДААС ТУСЛАМЖ ГУЙЦГААЯ.

3  |  1
зочин(103.111.68.3) 2019 оны 07 сарын 16

монголыг хуваан идэж байгаа хулгайч нарыг ингэх юмсандаа,тэр цаг удахгүй биздээ

5  |  0
Би(202.126.89.252) 2019 оны 07 сарын 16

Оросууд бас тэгсэн шүү.

2  |  0
Сандаг (66.181.161.4) 2019 оны 07 сарын 16

Шудрага бус хувьчилсан бол улсад ирэх ёстой. хувьчлалыг цэгцлэх нь ардчилал руу дайрч байгаа хэрэг биш. Коммунизм руу эргэж байгаа хэрэгч биш хоосон ультра ардчилагчид гоё гоё юм ярих байх. тэдэнд хууртаж болохгүй.

7  |  0
Zuv zam (103.229.123.73) 2019 оны 07 сарын 15

Mongol jijighen yum chin ingevel doroo tsetserne dee, luivar hulgaid ardchilal hunii erh yarih hereggui

6  |  0
зочин (64.119.24.14) 2019 оны 07 сарын 23

манайд ч гэсэн хувьчлал шал худлаа явагдсан биз дээ бүгдийг нь буцааж авах хэрэгтэй дээ

12  |  0
Дарь(66.181.161.93) 2019 оны 07 сарын 16

Сайн туршлага байна. Монголд хэрэглэх хэрэгтэй.

7  |  0
Top