БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми ойрын өдрүүдэд Тайваний ойролцоо цэргийн хээрийн сургуулилт хийхээр төлөвлөж байна гэж БНХАУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Энэ нь зэвсэгт хүчний жилийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах арга хэмжээ юм гэж тус мэдэгдэлд онцолсон байна.
Хэдийгээр Хятадын батлан хамгаалах яамнаас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч хэвлэлүүд Бээжин ийм замаар Тайпей болон Вашингтонд сануулга өгч байна гэж бичиж эхэлжээ.
АНУ-ын Төрийн департамент Тайванд нийт 2.2 тэрбум ам.долларын өртөг бүхий M1A2T Abrams танк, Stinger зенит пуужингийн цогцолбор болон бусад цэргийн техник, зэвсгийг нийлүүлэхийг дэмжсэн билээ. БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч АНУ-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийж, Тайван зэвсэг нийлүүлэх АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байсан. Үүнтэй зэрэгцэн Тайваний Ерөнхий захирагч Цай Ин Вень Нью Йорк хотод дөрвөн хоногийн айлчлал хийсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )