СЭДЭВ: Ирвэс хүн төрөлхтнөөс ТУСЛАМЖ гуйж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Ирвэс бол мийнхэн овгийн амьтдаас хамгийн бага судлагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, Дэлхийн Улаан номд багтсан маш ховор амьтан юм. Ирвэсийг ОХУ-д ирбис, Тувад ирбиш, Казахстанд ирвиз, Туркт ирбиз гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикстан, Узбекистан улсуудад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.

“Ирвэс хамгаалах олон улсын бага хурал”

Энэ сарын эхээр Казахстаны нийслэл Нур-Султанд “Ирвэс хамгаалах олон улсын бага хурал” боллоо. Бага хуралд ирвэс амьдардаг бүх 12 орны төлөөлөгчдөөс гадна НҮБ,  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг олон улсын бусад байгууллага, ирвэс судлалаар мэргэшсэн олон улсын 50 шинжээч, эрдэмтэд оролцсон байна. Хурлыг олон улсын “Snow Leopard Foundation” сан Казахстаны Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Гол сэдэв мэдээж ирвэс судлах, хамгаалах, тоо толгойг нь өсгөх байсан. Төлөөлөгчид өөрийн улс оронд ирвэс хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар туршлага солилцож, хил дамнасан хамтын ажиллагаа явуулах тохиролцоонд хүрсэн байна.

“Snow Leopard Foundation” сангийн тэргүүн Нурали Алиев “Ирвэстэй бүх улсын төлөөлөгч ирж оролцсонд баяртай байна. Бид бүгд хамтран ажиллахгүй бол ирвэс мөхлийн ирмэгт ирлээ гэж хэлж болно. Орон болгон асуудлыг шийдэх гэж хичээл зүтгэл гарган, оролдож байна. Гэвч энэ бол ганц нэгээрээ шийдэж чадахгүй том асуудал. Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоор л бид ирвэс хэмээх энэ цог жавхаалаг амьтныг аварч чадна. Авраад зогсохгүй ирвэсийн тоо толгойг өсгөж чадна. Манай сан ирвэс хамгаалах, өсгөх талаар гарсан бүх санал, төслийг хүлээн авч, дэмжин ажиллахад бэлэн байна. Ирвэс бол Казахстаны бэлгэ тэмдгийн нэг. Манайд ердөө 100 гаруй ирвэс байгаа. Бид нэг бүрчлэн хамгаална. Манай улс  ирвэс хамгаалах чиглэлд дэлхийд тэргүүлсэн орон болохыг хүсэж, зорьж байна” гэж хурлын индэр дээрээс мэдэгдлээ. 

Хурлаас гарсан бас нэгэн үр дүнтэй ажил бол “Snow Leopard Foundation” сангаас НҮБ-ын Хөгжлийн программтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдал байлаа. Гэрээний хүрээнд “Ирвэсийн генийн лаборатори”, “Ирвэсийн статистик мэдээллийн дэлхийн төв” байгуулах төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төвийг Казахстан улсад байгуулна. Ингэснээр ирвэсийн талаар дэлхий дахин нэгдсэн мэдээллийн сантай болох юм. Улс орон бүр ирвэс тооллого, судалгааны гэрэл зураг, видео бичлэгээ төвд оруулж, мэдээлэл харилцан солилцох болно. Ирвэсийн нүүдэл, ямар улиралд хаана нутаглаж байгаа зэргийг 100 хувь тодорхой болгох зорилго тавьжээ. Ирвэсийн тоо толгой өсөхөд хулгайн ан гол саадын нэг. Шинэ байгуулагдах төвөөс нутгийн иргэдэд ирвэсийн талаар ухуулга яриа хийж, хулгайн анг зогсоохоос гадна мал сүргээ ирвэсээс хэрхэн хамгаалах талаар сургалт явуулах юм.

Цаашдаа ирвэс хамгаалах хурал форумыг Казахстанд байнга хийж байхаар боллоо. Өөрөөр хэлбэл, энэ хурлаар дэлхийн ирвэс судлал Казахстанд шилжлээ гэж хэлж болно.

Ирвэс үржүүлэх төв

Казахстаны “Snow Leopard Foundation” сангаас Алматы хотын ойролцоо Үндэсний байгалийн хүрээлэнд “Ирвэс үржүүлэх төв” барихаар 500 га газар авсан байна. Энд үржүүлээд зогсохгүй эмчлэх ажил ч хийхээр зорьж байгаа гэнэ. Төвд мал эмнэлэг, судалгааны лаборатори байх юм. Төвийн бүс нутагт ирвэс яг л зэрлэг байгальд байгаа мэт ан хийж, амьдрах боломжийг бүрдүүлэх нь гол зорилго. Арслан бар зэрэг амьтад амьтны хүрээлэнд үрждэг ч зэрлэг байгальд амьдрах чадвараа алддаг. Харин энэ төвд бол зэрлэг хэвээр үржих боломжтой. Ирвэсийн тоо нэмэгдэхээр төвөөс гарган, байгальд нь тавьж болох гэнэ. Гэхдээ ийм нөхцөлд ирвэс үржих боломжтой эсэх талаар эргэлзэж байгаа төлөөлөгч ч байлаа.

Ирвэст учирч байгаа гол аюул, занал

Хулгайн ан: Үзэмжит сайхан арьсных нь төлөө ирвэсийг агнасаар ирсэн төдийгүй яс болон биеийн бусад хэсгийг дорно дахины эмчилгээнд ашигласаар байна. Энэ хууль бус худалдааг зогсооно.

Нутгийн иргэд: Малд нь халдсаны улмаас малчид хариугаа авах зорилгоор ирвэсийг агнадаг. Байгаль дахь идэш тэжээлийн хомсдолоос улбаалан ирвэс хоттой малд дайрах болсон нь үнэн. Малчдын дунд ухуулан сэнхрүүлэх ажил явуулна.

Амьдрах орчны хомсдол: Ирвэс өсөж үржихэд өргөн уудам нутаг дэвсгэр хэрэгтэй. Гэвч улам бүр өргөжин тэлж буй хүн ам, малын тоо толгой, шинэ зам, уул уурхай тэдний амьдрах нутгийг багасгасаар байна. Дархан цаазат газар, үндэсний хүрээлэн байгуулах.

Уур амьсгалын өөрчлөлт: Энэ аюул занал ирвэсийн ирээдүйг илүү том эрсдэлд оруулж байна. Маш их судалгааны ажил хийх шаардлагатай.

Ирвэсийн тоо толгой

Ирвэс нь дэлхийн хэмжээнд Памир, Гендүкүш, Хималай, Тянь-Шань, Хархорум, Алтай Соён зэрэг Төв ба Дундад Азийн өндөр уулын системийг дамнан оршдог нийт 12 оронд 2 сая км квадрат талбайд тархан амьдарч байна.

Хятад 1500-2000 толгой

Монгол 700-1200

Кыргызстан 500

Энэтхэг 400

Балба 300

Пакистан 300

Тажикстан 150

Орос 120

Казахстан 100

Афганистан 100

Бутан 100

Узбекистан 50

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.41) 2019 оны 07 сарын 19

Eldeviin yum bichij baij choijilsvrend aluulaw daa

0  |  0
Ирвэсэнд хоол өгч (103.14.38.137) 2019 оны 07 сарын 25

Ирвэс хоолгүйдэж өлсөж байна. Заримдаа айлын мал руу дайрсан гэдэг. Үхсэн малын мах, бусад боломжит хоол тэжээлийг дөхүүлж өгдөг баймаар байна. Шаардлагатай гэвэл сангаас, хандивын мөнгөнөөс айлаас ямаа, хонь худалдан авч өгч тэжээлд нь өгч баймаар санагдах юм. Алуулдаг залуу усыг нь үүрч уулан дээр аваачиж усалдаг байсан биз дээ.

2  |  0
Ирвэсэнд хоол өгч (103.14.38.137) 2019 оны 07 сарын 25

Ирвэс хоолгүйдэж өлсөж байна. Заримдаа айлын мал руу дайрсан гэдэг. Үхсэн малын мах, бусад боломжит хоол тэжээлийг дөхүүлж өгдөг баймаар байна. Шаардлагатай гэвэл сангаас, хандивын мөнгөнөөс айлаас ямаа, хонь худалдан авч өгч тэжээлд нь өгч баймаар санагдах юм. Алуулдаг залуу усыг нь үүрч уулан дээр аваачиж усалдаг байсан биз дээ.

1  |  0
Зочин(202.126.89.232) 2019 оны 07 сарын 19

Ирвэстэй нутаг эрсдэлд орж, нүүрсийг зарж хэдэн төгрөгний хойноос нойроо мартан шүлсээ залгиж байгаа мандахаас төр айгаад дуугарч чадахгүй иргэдийн тэмцэл мухардаж төлөвтэй байгааг олон улсад мэдээлэхэд болохгүй юмгүй бишүү.

0  |  0
Ирвэс өсөж байгаа шд(103.212.118.12) 2019 оны 07 сарын 19

Ирвэс сүүлийн жилүүдэд өсөж байна. айлын малруу их дайрч байна

0  |  0
Zochin (182.160.0.95) 2019 оны 07 сарын 18

Germand bol Tomchuud ni konzert toglool TV - r humuus ni uzeed shuud 20.30.-500€ gd handiv ogood handiv ni dooguur ursdag Zaraar yabaad HOBOR NANDIN AMITNAA ARCHLAH ASRAH HAMGAALAH ajildaaa ard tumnee orgon oroltsuuldag yum bn lee.Bayachuud ni bol TOM TOM HABDIV OGDOG yumnbn lee

1  |  0
Zochin (182.160.0.95) 2019 оны 07 сарын 18

Germand bol Tomchuud ni konzert toglool TV - r humuus ni uzeed shuud 20.30.-500€ gd handiv ogood handiv ni dooguur ursdag Zaraar yabaad HOBOR NANDIN AMITNAA ARCHLAH ASRAH HAMGAALAH ajildaaa ard tumnee orgon oroltsuuldag yum bn lee.Bayachuud ni bol TOM TOM HABDIV OGDOG yumnbn lee

3  |  0
zochin(185.39.141.155) 2019 оны 07 сарын 18

choijilsvren.... ezniig chin ustgasan . odoo chamaig ...

1  |  0
F(124.158.111.7) 2019 оны 07 сарын 18

YAANADA YAANA ENE ULS

1  |  0
Top