УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт анхны хуралдаанаа хийсэн билээ.
Энэхүү Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч ахалж байгаа бөгөөд өнөөдрөөс /2019.07.22/ эхлэн шахуу хөтөлбөртэй ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Тодруулбал, өнөөдөр Төрийн ордонд Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нар оролцож байна. Тэрбээр энэ үеэр өөрийн байр суурийг дөнгөж сая хэвлэлийнхэнд илэрхийллээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр хэлэхдээ "УИХ-ын 62 гишүүн, ард иргэд нийтээрээ дэмжиж байгаа зүйл бол давхар дээлийг хязгаарлах. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зүйл нь тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг байгуулдаг болох чиглэлд хийж байна. Харин энэ агуулга, зарчмыг нь барих юм бол УИХ-аас оруулж ирсэн нь давхар дээлийг таван хүнээр хязгаарлах нь боломжтой санал байна. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам дангаараа шийдэх гэж байна гэж өрөөсгөл харж болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дор хаяж 20-30 жил, цаашлаад 200-300 жилээ харж хийх ёстой" гэв.
Түүнчлэн "Нөгөө талаасаа Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төсөл сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ганцаараа давхар дээлтэй байхаар тусгасан байна. Энд хэн ч олонх болохгүй үед улс төрийн намууд Засгийн газраа бүрдүүлэхийн тулд эсрэгээрээ Засгийн газраа тэлж, магадгүй 10 биш 20 яам байгуулах, нэг дэд сайд биш 2, 3 дэд сайдтай байх, бүр данхар бүтэцтэй Засгийн газрыг байгуулах эрсэлдтэй. Ерөнхий сайдаа хүртэл томилж чадахгүй, парламент тарах улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл бий" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
ireh 20 jild 12 ch yumuu yam 10 ch yumuu agentlagtai baina geed huulindaa tusgaad ugchihuuch, neg nam garch ireheeree uursdiinhuu gishuuded yam agentlag baiguulj ugduguu bolino bizdee shineer asuudal garch irbel hujliin yamand hariutsuulaad l boloo
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913