Женнифер Лопес 50, Селена Гомес 27 насны төрсөн өдрөө ингэж тэмдэглэсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Энэ долоо хоногт хоёр алдартан төрсөн өдрөө тэмдэглэлээ.

Даваа гарагт дуучин Селена Гомес 27 нас хүрсэн. Селена найз охидоо дагуулаад Италид очиж, төрсөн өдрөө тэмдэглэжээ. Ром хотын гудамжинд папарацци нар хэд хэдэн удаа түүний зургийг дарж амжсан. Дараа нь Селена Капри арал дээр амарсан.
 

Селена Гомес инстаграмдаа “Ингээд 27 нас хүрлээ. Баяр хүргэсэн бүх хүнд баярлалаа. Үг болгоны ард байгаа утга, хүсэл ерөөл болгон тань намайг аз жаргалдаа умбан уйлахад хүргэсэн. Би бүгдэд чинь хайртай шүү” гэж бичсэн байв.

Харин өчигдөр дуучин, жүжигчин Женнифер Лопес 50 насны ойгоо болзоот залуу Алекс Родригес, хүүхдүүдийн хамт Майамид том хүлээн авалт хийн тэмдэглэлээ.

Ганган тансаг харш, ёслолын буудлага, час улаан машин гээд тэгш ойн баяр тун өргөн дэлгэр өнгөрчээ. Алекс Родригес хайртдаа 140 мянган ам.долларын үнэтэй улаан өнгийн Porsche машин бэлэглэжээ.
 

Ширээний ард Желогийн ихрүүд болох Макс, Эмма хоёр, Алексийн хүүхдүүд Элла,  Наташа нар ч байлцлаа.

Баярын эзэн Versace брэндийн ганган даашинзтай гарч ирсэн нь үдэшлэгийн гол чимэг байжээ.
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Yayyyy

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top