Өнгөрсөн долоо хоногт баривчлагдаад буй Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный “үл мэдэгдэх химийн бодисоор” хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдлээ гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдээлжээ.
Навальныйг урьдчилан саатуулах төвөөс эмнэлэгт хүргэсэн байна. Түүнийг үл мэдэгдэх химийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэж Кира Ярмыш тодруулаад эмч нар Навальный руу эргэлт оруулахгүй байгаа гэж ярьжээ.
2017 онд Навальный руу халдварын эсрэг хэрэглэдэг ногоон бодис цацсаны улмаас түүний нэг нүд 80 хувийн хараагаа алджээ.
Өнгөрсөн лхагва гарагийн өглөө гүйхээр гэрээсээ гарах үед нь түүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Түүнийг ОХУ-ын жагсаал цуглааны тухай хуулийн зөрчсөн хэргээр 30 хоног хориод байгаа юм. Навальный Москва хотын Думад сөрөг хүчнээс нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тэмцлийн жагсаал хийхийг уриалж байжээ.
Ням гарагт түүний хэвлэлийн төлөөлөгч өөрийн твиттер хуудаснаа Найвальныйн нүүр нь хүчтэй хавагнаж, арьс нь улайсан гэж бичээд Навальный өмнө нь хэзээ ч харшилтай байгаагүй гэж онцолжээ. Түүнд шаардлагатай эмнэлгийн туслалцаа үзүүлж буй бөгөөд цагдаагийнхны хамгаалалтад байгаа гэж тодруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
энэ англосийн гар хөл болсон далчигнуур өөрөө хор хэрэглээд төрөө гүтгэж нэр төр олох гэж байгаа