Телевизийн хөтлөгч, 45 настай Марио Лопез Холливудын гэр бүлүүдийг хүүхдээ буруу хүмүүжүүлж байна гэж шүүмжлэв. Тэрбээр жүжигчин Шарлиз Тероныг онцгойлон шүүмжилж, хүүгээ яг охин шиг болгож байна гэлээ. “Оскар”-ын шагналт, 43 настай Шарлиз Терон хоёр хүүхэдтэй билээ. Тэрбээр хүү нь гурван нас хүрээд өөрийгөө охин мэт мэдэрч эхэлж байгаагаа хэлсэн талаар ярьдаг. Гэвч Шарлиз хүүгийнхээ хүслийг хорилгүй, хэн болохоо өөрөө шийдэг гэж үзсэн байна.
Жүжигчин Анжелина Жолигийн хоёр ч охин нь эрэгтэй хүүхэд шиг хувцаслаж, биеэ хөвгүүд шиг авч явдаг. Энэ мэтийг сэтгүүлч Марио Лопез шүүмжилж “Эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй арга барилыг нь гайхах юм. Гурван настай хүүхэд юу ч ярьж болно шүү дээ. Гэхдээ тэднийг өөрсдөө хэн болохоо шийдэг гээд дураар нь тавьж болно гэж үү” гэв.




Сэтгэгдэл ( 0 )