Б.Хурц нарын шүүх хурал үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал хоёр дахь өдрөө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцож байгаа юм. Шүүх хурал өнөөдрийн /2019.08.13/ 19:00 цагийн байдлаар дуусаагүй, үргэлжилж байна.

ВИДЕО:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top