Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг өнөөдөр шийдвэрээ эцэслэх болов уу гэсэн бодолтой байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн төсөл, санал болон Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслүүдийн зарим саналуудыг нэгтгэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв дэх өдрөө хэлэлцэж байна.

Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “МАН-ын бүлэг дөрөв дэх өдрөө хуралдаж байна. Гол нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж байна. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй олон санал байгаа. Түүн дээр зөвшилцөх, ярилцах саналаа нэгтгэх гээд нэлээн ажлууд байгаа. Өчигдөр Ерөнхийлөгч бүлгийн хуралд оролцож зарим саналаа тайлбарласан. МАН-ын бүлэг өнөөдөр шийдвэрээ эцэслэх болов уу гэсэн бодолтой байна. Үндсэндээ УИХ-ын гишүүдийн тоо, таван жил, холимог тогтолцоо гэсэн гурван зүйлийг ярилцаж байгаа. Бүлэг дээр Ерөнхийлөгчийн оруулж ирсэн бүх саналыг ярьсан. Одоо энэ гурав үлдээд байгаа юм. Бүлэг гэдэг бол УИХ-ын 64 гишүүний олонх. Тэгэхээр олонхоороо шийдвэрээ гаргана” гэлээ.

Дашрамд дурдахад, өнөөдөртөө багтаж МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудаар бичгээр санал хураалт явуулахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я (66.181.188.71) 2019 оны 08 сарын 15

ОВГОЧУУЛ ТОНИЛ НЯМЖОРЖ ЛУНДЭЭ МЭТ

0  |  0
зочин(202.179.31.31) 2019 оны 08 сарын 15

Лүндээжанцан болиороо чии. Ард түмний чиний муу санааг мэдэж байгаа шүү???

0  |  0
зочин(202.179.31.31) 2019 оны 08 сарын 15

Лүндээжанцан болиороо чии. Ард түмний чиний муу санааг мэдэж байгаа шүү???

0  |  0
Top