Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол улсад суух шинэ Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаа томиллоо. Өмнө нь энэхүү албан тушаалыг Калыбек Кобландин хашиж байсан билээ.
Шинэ Элчин сайд Адилбаев Жалгас Жумаевич 1964 оны 12 дугаар сарын 15-нд Жарсуат тосгонд төрсөн. С.М.Кировийн нэрэмжит Казахын улсын их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн. Гүн ухааны доктор. 1998 оноос Казахстаны ГХЯ-нд ажиллаж байгаа. Литва, Армен, Австри дахь ЭСЯ-нд ажиллаж байсан.
Англи, орос хэлтэй. Эхнэр, хоёр хүүхэдтэй.
Сэтгэгдэл ( 0 )