Видео: “Сэлэнгэ 2019” цэргийн сургууль эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 17

Монголын Мөнххэт полигонд Монгол, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ 2019” цэргийн сургууль эхэллээ. 12 дахь удаагаа явагдаж байгаа тус сургуульд Монголын талаас 1000, ОХУ-ын талаас Буриадын мото буудлагын 1000 цэргийн албан хаагч оролцож байна.

Хамтарсан сургуулийн нээлтийн ажиллагаанд дэслэгч генерал Михаил Носулев, бригадын генерал Б.Амгаланбаатар нар оролцлоо.

“Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль 2008 оноос эхлэн жил бүр явагдаж байгаа. 2011 он хүртэл “Дархан” нэртэй байж байгаад “Сэлэнгэ” болсон юм. Энэ үеэс эхлэн хээрийн сургуулилт нь алан хядагчдын эсрэг тэмцэх чиглэлтэй болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top