Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард түмний санал асуулгаар батлахыг шаардаж УИХ дахь АН-ын зөвлөлөөс санал хүргүүлсэн байна. Тус зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд саналаа өгчээ.
Саналд “Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох, засгийн эрх ард түмний эрх мэдэлд байх парламентын засаглалыг баталгаажуулж, нийгмийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн түүхэн ололт, амжилтад хүрч чадсан билээ.
Ардчиллын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дангаараа бус, ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын зөвлөл байр сууриа дахин нотолж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )