Сурвалжлагч бүсгүй хүүгийн царайг анх хараад цочирдсон гэдгээ дурдлаа. Жоума /Jouma/ хэмээх энэ бяцхан хүү Сирийн дайны золиос болсон мянга, мянган хүний нэгээхэн төлөөлөл.
Хүүгийн гэр бүл 2018 онд дайны улмаас Сири дэх гэрээсээ дайжиж яваад бөмбөгдөлтөд өртжээ. Тэдний зорчиж явсан автобус агаарын цохилтод өртөж, бяцхан хүү нүүрэндээ хүнд бэртэл авсан байна. Үүний улмаас Жоумагийн хоёр нүд хараагүй болсон бөгөөд тэр үед дөнгөж гурван настай байжээ. Мөн түүний гэр бүлийнхэн ч дайны хор хөнөөлийг биеэрээ эдэлж, эрүүл мэндээрээ хохирсон нь түүний ааваас харагдана.
Одоо хүүгийн гэр бүл Сирийн хил залгаа Ливан улсад амьдардаг бөгөөд BBC-ийн сурвалжлах багийг хоргодох байрандаа зураг авалт хийхийг зөвшөөрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Eviidee nilh amitan yasan ih zovlong uurne ve