Халимаг Иранд 300 тонн хонины мах нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Халимагийн "Вектор-плюс" компани Иранд нийлүүлэх хонины махны эхний ээлж болох 12 тонн махыг илгээжээ. Ойрын үед дахин 12 тонн мах нийлүүлэх бөгөөд гэрээ ёсоор 2019 оны сүүл хүртэл нийт 300 тонн хонины мах борлуулах юм байна.

Халимагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бату Хасиков “Халимаг бол ОХУ-ын мужууд дотор мах бэлтгэлээр тэргүүн байр эзэлдэг газар. Манай хонины мах дэлхийд алдартай амттай мах. 2024 он хүртэл бид нийт нэг сая ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гадаадад гаргана. Халимагийн эдийн засгийн өсөлт мал аж ахуйтай холбоотой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Халимаг Иранд хонины махнаас гадна Өмнөд Осетид 30 мянган ам.долларын бод мал, Казахстанд 900 толгой бод мал гаргах гэрээ байгуулсан байна. Энд жилд 38 мянган тонн үхрийн мах, 23 мянган хонины мах бэлтгэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top