“Үндсэн өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт АН оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс санал ирүүлснийг судалж, дэмжиж хэлэлцүүлэгт орох шийдвэр гаргасан. Бид тодорхой дөрвөн санал тавьсан. Түүнийхээ байр сууринд ч хатуу зогсоно. Ерөнхийлөгчийн саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий. Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, тойргоос сонгогдсон нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Тиймээс үндэслэл, тооцоололтой учраас бид дэмжинэ. АН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээрээ хэвээр байна” хэмээн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.08.23/ сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.
Мөн “Монгол Улсад тууштай бодлого, төлөвлөлт хэрэгтэй байна. МАН-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд алсын хараа, тууштай явах заалтууд байсан учраас бид дэмжиж байна. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийн тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Мөн татвар хураамж, орон нутгийн эдийн засгийн бодлого, зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах ёстой гэж бид санал өгсөн. Түүнээс гадна төсвийг батлахдаа орлогоо дагаж, зардлаа нэмдэг байдлыг хаах саналыг мөн хүргүүлсэн. Засгийн газрын өрийн дээд хэмжээнд зааг тавих зэрэг саналуудыг хүргүүлсэн. Хэрэв МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зарчмын бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг хийж байгаа бол Ардчилсан намын зөвлөл дэмжихгүй” хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ.
Түүнчлэн “Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. АН-ын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна” гэж АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв.
УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд 25 санал өгсөн бөгөөд үүнээс найман саналыг ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь өргөн барьсан хуулийн төсөлд тусгагдаагүй зүйл, заалтууд байгаа учраас дээрх найман заалтыг хүлээж авах боломжгүй гэж тайлбарлаад буй.
Сэтгэгдэл ( 17 )
Chadaltai chadvartai ex oronch 50 gishyyd baixad l xangalttai.Yyniig ard tymen shiidex estoi ardchilsan nam bish !!!
Ямар даварсан гарууд вэ Эрдэнэ Эрдэнэбат нар ковтоор суух санаатай гарууд уу ха ха ха Ард иргэд босноо
Ямар даварсан гарууд вэ Эрдэнэ Эрдэнэбат нар ковтоор суух санаатай гарууд уу ха ха ха Ард иргэд босноо
Ямар даварсан гарууд вэ Эрдэнэ Эрдэнэбат нар ковтоор суух санаатай гарууд уу ха ха ха Ард иргэд босноо
Хуцдаг новшнууд вэ 66 Болгох хэрэгтэй шүү
Хуцдаг новшнууд вэ 66 Болгох хэрэгтэй шүү
Хуцдаг новшнууд вэ 66 Болгох хэрэгтэй шүү
Хуцдаг новшнууд вэ 66 Болгох хэрэгтэй шүү
Хуцдаг новшнууд вэ 66 Болгох хэрэгтэй шүү
Олуулаа идэхээр шийдээ юү 76 багадаад байна уу
Хулгайчууд бугд л сайн хоолтой дулаан газар бараадах бодолтой.
108 ёстой болохгүй дээ. Хуучнаараа эсвэл түүнээс буурсан тоотой, холимог хувилбар байж болох. ер нь Эрдэнэ, ЭРДЭНЭБАТ 2 яаж хийж байгаад өөрсдийгөө бодсон юмаа нийт ард түмэн, гишүүдийн нэрийг бариад хөөцөлдөөд байх юм даа. өөрсдөө бид намын жагсаалтаар орохгүй залуучуудаа оруулна гээд зарлах хэрэгтэй.Ард түмнээс санал асуулга авах болбол 76-аас дээшхийг зөвшөөрөхгүй нь мэдээж. энэ 76 -аар өөрчлөлтийг хийлгэхийг бараг зөвшөөрөхгүй байлгүй дээ. МАН олонхоороо шийднэ гэж юу байхав.
76 гишүүн монголын бүх баялагыг хувааж идээд ард түмэн ядуурсан одоо 108 гишүүн идвэл юу болох уу Эрхэм ЭЭН. Үүд Больж үз далд орж үхэж хэвт
76 хэцүү улс орныг тамирдуулж дуусч бхд 108 болбол шууд сөнөхийн биш үү
Юу вэ энэ одоо. 76–гаа яаж багасгах вэ гэж яригдаж байсан биш vv. АН -ын удирлагууд жирийн гишvvдээсээ асуулдаа. Их хуралд сууж байгаа хэдийг би л лав оркууд гэж нэрлэхээр шийдлээ. 100 гаас дээш хvн амтай улсууд парламентдаа vсрээд 200гаад гишvvдтэй бдаг юм. Уншиж судла. Заалаа томсгоно ширээ сандалаа нэмнэ гээд нэг жил хэрэлдэж, ард тvмний халаасыг ухахын нэмэр. 100 ямаанд 60 ухна ихдэнэ гэж мэдэх vv.
БОЛЬЖ ҮЗ ЭЭ ТА НАР АРАЙ УЙВАЙГҮЙ ЗАГНАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ, ТА НАР ОДОО ХААШАА ЮМ ӨӨРСӨДИЙГӨӨ бУРХАНЧИЛАЖ ҮЗЭЭД БАЙГАА ЮМУУ, хаашаа юм, Та нар бол Улс төрчид нэртэй Хөлөөрөө толгой хийж яваа хоосон Дагзнууд шүү дээ, Идэж ууж хулгайлж луйвардахаас өөр чадах юм юу ч алга,
эргүү 76 ждү чин 99 болж байгаамаадаа