УИХ-ын Тѳрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 62.3 хувийн ирцтэйгээр буюу ирвэл зохих 19 гишүүнээс 12 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороогоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай хуулийн тѳслийн хоёр дахь хэлэлцүүлэгийг хийж байна.
УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд Ерөнхийлөгчтэй тохиролцсоноор ийнхүү төслийг хэлэлцэх боломжтой болсон. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүдийн тоог 99 байх, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоог холимог байх зэрэг санал дээр зөвшилцөөд байгаа юм.
Харин АН-ын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг эсэргүүцэж байгаа ба Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгаар батлах ёстой хэмээж буй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрт тулгуурлан ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах юм.
Сэтгэгдэл ( 1 )
76 олдоод байхад 99 болгочихвол юу болдог болдоо. Тооны олондоо бус гишүүдийн чанарт илүүтэй анхаарвал зүгээрсэн.