Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн сайд Хорхе Фаурие-тэй өчигдөр утсаар ярьж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг идэвхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт дипломат үйл ажиллагааны чиглэлээр уялдаатай ажиллахаар тохиржээ.
Хоёр улс 1971 оны есдүгээр сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын талаас 2007 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат, 2014 онд УИХ-ын Төсвийн Байнгын хорооны гишүүд айлчилж байсан бол Аргентины талаас 2017 оны гуравдугаар сарын 9-нд Аргентины Гадаад хэрэг, Шашины яамны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд Гүставо Залувинен тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
yamar khereg baydag yum bol doo