Сүүлийн үед залуусыг байлдан дагуулах болсон "Вандебо" хамтлагийн дуучин Ванде сагсчин О.Дөлгөөн агсанд хүндэтгэл үзүүлэв. Өнгөрөгч баасан, бямба гарагт болсон"XMF"-ын үеэр тайзан дээр гарч ирсэн Ванде "Этүгэн ирвэсүүд" багийн 17 номерын өмсгөл өмсөж, талийгаачид хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хамтлагийн гишүүд реппер Жийтэй хамтран "Зогсохгүй" дууг дуулсан юм.
Тус хамтлагийн залуус реппер Энэрэлтэй хамтран дуулсан "Унана" дуу хамгийн богино хугацаанд youtube сувагт сая хандалт аваад байгаа.
Өсвөр үеийнхний дунд жинхэнэ хит болж байгаа тус хамтлагийн залуус одоогоор 30 гаруй дуутай болжээ. Хоёр дахь цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа тэд наймдугаар сарын 31-нд Сөүлд очиж, цомгийн нээлтээ хийх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )