ЧУУЛГАН: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн ч түр зогсоод байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Тус хуралдааныг энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн зарлаад байсан ч ирц бүрдээгүйн улмаас ийнхүү өнөөдөр /2019.08.28/ ирвэл зохих 75 гишүүнээс 62 нь ирснээр хуралдах боломжтой болсон юм.

Гэсэн хэдий ч 11:00 цагт зарласан чуулганы нэгдсэн хуралдаан 12:50 цагт техникийн нөхцөл байдлаас шалтгаалан хэлэлцүүлэг түр зогсоод байна.

Техникийн сааталтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс аргагүй байна. Техникийн хэлтсийн дарга ажилдаа анхаар” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top