Д.Эрдэнэбат: Хорлон сүйтгэсэн хүнээ олоод хэлээрэй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.08.28/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын гишүүд саналаа хэлэх гэтэл бүх кноп нь зэрэг ажиллахаа больсноор чуулган завсарлахад хүрэв.

Техникийн сааталтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс аргагүй байна. Техникийн хэлтсийн дарга ажилдаа анхаар” хэмээлээ.

Үүний хариуд цөөнхийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Хорлон сүйтгэсэн хүнээ олоод хэлээрэй” хэмээгээд чуулганы танхимаас гарч одов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.45.69) 2019 оны 08 сарын 29

Одоо ч бүүр амар болжээ.Ил тод болжээ.Гудамжнаас халиад одоо ордон дотор чинь орсон байна даа.

0  |  0
Top